Сэдвийн агуулга
Сүлжээний OSI загвар
1. Сүлжээний OSI загвар
Layer 7: Application layer
Сүлжээний OSI загвар
Зураг 1. OSI layers
Хэрэглээний түвшин нь хэрэглэгчдэд зориулагдсан сүлжээний үйлчилгээнүүдийг агуулдаг. Үүнд файл дамжуулах, электрон шуудан, chat гэх мэт. Application, Presentation, Session гэсэн түвшингүүд нь хэрэглээний програмын түвшингүүдэд багтдаг.
Layer 6: Presentation layer
Сүлжээний OSI загвар
Зураг 1. OSI layers
Сүлжээн дэх төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл солилцоход ашиглагдах форматыг тодорхойлдог . Хэрэглэгчийн илгээсэн мэдээлэл нөгөө хэрэглэгчид нэг ижил форматаар уншигдаж болох баталгааг өгдөг.
Layer 5: Session layer
Сүлжээний OSI загвар
Зураг 1. OSI layers
Төхөөрөмж дэх 2 програмын хооронд холбоо тогтоох, ашиглах, таслах үүрэгтэй . Session түвшин нь үзүүлэнгийн түвшний холболт, түүний өгөгдлийн хувиргалтыг удирддаг. Өөрөөр хэлбэл үзүүлэнгийн ба хэрэглээний түвшний ажиллах суурь болдог.
Layer 4: Transport layer
Сүлжээний OSI загвар
Зураг 1. OSI layers
Төхөөрөмжүүдийн хооронд тохиролцсон чанарын түвшинд дамжуулалт хийх боломжоор хангаж өгдөг.Хэрэв заагдсан түвшнээс буурах тохиолдолд хэрэглэгчдэд мэдээлнэ.
Layer 3: The network layer
Сүлжээний OSI загвар
Зураг 1. OSI layers
Сүлжээгээр дамжигдах өгөгдлийн хамгийн тохиромжтой замыг сонгох, уг замаар өгөгдлийг дамжуулах үүрэг гүйцэтгэдэг.
Layer 2: The data link layer
Сүлжээний OSI загвар
Зураг 1. OSI layers
Өгөгдлийг физик дамжуулах орчноор алдаагүй дамжуулах үүрэгтэй. Дамжуулах орчинд хэрхэн хандахыг (өгөгдлийн хаяглалт, сүлжээний топологи, алдааны мэдээлэл, өгөгдлийг багцлах) тодорхойлсон түвшин юм.
Layer 1: Physical layer
Сүлжээний OSI загвар
Зураг 1. OSI layers
Физик түвшин нь цахилгаан, механикийн үйлдлүүдийг агуулж байдаг. Сүлжээний доод түвшиний үйлдлүүд болох сигнал түүний давтамж, хүчдэл, дамжуулах зай, кабель, коннектор зэрэг зүйлүүд багтдаг.
Layer 1: Physical layer
Сүлжээний OSI загвар
Зураг 1. OSI layers
Физик түвшин нь цахилгаан, механикийн үйлдлүүдийг агуулж байдаг. Сүлжээний доод түвшиний үйлдлүүд болох сигнал түүний давтамж, хүчдэл, дамжуулах зай, кабель, коннектор зэрэг зүйлүүд багтдаг.
Зураг 11. Open system interconnection reference model / Нээлттэй системүүдийн харилцан ажиллагааны эталон загвар
Сүлжээний OSI загвар
Даалгавар: OSI загварын түвшин бүрийг сүлжээгээр мэдээлэл дамжих үйл ажиллагаатай холбож тайлбарлах чадвартай болсон байх.
Анхаарал тавьсанд баярлалаа
Top Related